Мандах Клуб
Мандах Их Сургуулийн оюутны клубүүд

Мэдлэгээр
баялгийг бүтээнэ

Balance Breakers

Balance Breakers

Судалгаа, шинжлэх ухаан

орилго: Оюутнуудын мэргэжлийн ур чадварын түвшин, мэдлэгийг дээшлүүлэх, оюутны бие даан суралцах идэвхийг өрнүүлэх зорилготой. Үйл ажиллагаа Энэхүү клуб нь оюутнуудыг мэргэжлийн чиглэлийн тэмцээн уралдаан, олимпиадад бэлтгэхэд чиглэн үйл ажиллагаа явуулдаг. Үүний хүрээнд онолын мэдлэгийг бататгах, бодлого бодолт, кейс ажил болон сорил, дасгал ажлуудаар дамжуулан оролцогчдыг системтэйгээр хөгжүүлж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлдэг. Удирдагч багш: С.Цэвээнжаргал /[email protected]/ Удирдагч багш: Б.Энхбаясгалан /enkhbayasgalan.b @mandakh.edu.mn/

Дэлгэрэнгүй →
CAD CAM

CAD CAM

Технологи

CAD CAM клубын танилцуулга Клубийн зорилго “CAD, CAM” клуб ИЭЗ, ИМ-ангийн оюутнуудын инженерийн зураг, тооцооны программуудыг сурах, судлах, ашиглах чадварыг хөгжүүлэх. Клубийн үйл ажиллагаа Оюутан AutoCad, Solidwork программ ашиглаж 2D, 3D объект үүсгэх, рендерлэх ур чадвар эзэмших, мэдлэгээ бэхжүүлж бусадтай хуваалцах, хувь хүнийг хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг явуулна. Гишүүнчлэл Жил бүр Мандах Их Сургуулийн өдрийн ангийн ИЭЗ, ИМ-ангийн 2-4 курсын оюутнууд хамрагдана. Клуб -д бүртгүүлэх: A511 Удирдагч оюутан: Клубийн зөвлөх багш: Д.Түвшинжаргал (Инженер технологийн тэнхим) Ц.Цолмон (Инженер технологийн тэнхим)

Дэлгэрэнгүй →
Career Campus

Career Campus

Карьер, бизнес

CAREER COMPASS “Мэдлэгээ хөгжүүлж ирээдүйгээ бүтээцгээе” Зорилго: “Залуусын мэдлэгийг бодит туршлагаар гялалзуулж, итгэлийн жигүүрээр тэтгэн, хувь хүний үнэ цэнийг хөглөн, нийгэмд бүтээлийн мөр үлдээх чадварлаг шинэ үеийг бий болгоно. Зорилт: Хувь хүний хөгжлийг дэмжих Харилцааны ур чадварыг нэмэгдүүлэх Практик ур чадварыг дээшлүүлэх Өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэхs Алсын хараа: Өөрчлөлтийн салхийг хөтлөгч, шинэлэг манлайлагчдыг бий болгож, хөгжлийн шинэ замыг нээх клуб байна. Үйл ажиллагаа: Мэргэжлийн сургалт Зочин илтгэгч Томоохон компаниудын бодит үйл ажиллагаатай танилцах Event арга хэмжээ Тэмцээн уралдаан

Дэлгэрэнгүй →
CF

CFA

Карьер, бизнес

Мэргэжлийн, Манлайлал хувь хүний хөгжлийн · Эдийн засаг бизнесийн тэнхим

Дэлгэрэнгүй →
Data Learning

Data Learning

Технологи

“Data learning” клубийн танилцуулга Зорилго: Оюутнуудын компьютерын хичээлийн мэдлэг, чадварыг сайжруулах, албан бичиг баримтыг стандартын дагуу боловсруулах, томьёо функцтэй ажиллах, SPSS программ ашиглан судалгааны мэдээлэл боловсруулах, тэдгээрт дүн шинжилгээ хийж, цахим орчинд мэдээлэл боловсруулах, хичээлээс гадуур өөрийгөө сайжруулах, мэдлэг, чадварыг хөгжүүлэхэд оршино. Хамрах хүрээ: 1-2 түвшний оюутнууд хамрагдана./Өмнө гишүүнээр ажиллаж байсан 3-4 оюутнууд зөвлөх гишүүнээр ажиллана./ Гишүүнчлэл: Клуб нь батлагдсан төлөвлөгөөний дагуу жил бүр шинэ гишүүд бүртгэж авдаг. 2025-2026 онд төлөвлөгөөний дагуу 7 хоногийн даваа гараг бүрийн 1630 цагаас №305 ангид хичээллэж байна Удирдагч багш: Ц.Нямаа /[email protected]/

Дэлгэрэнгүй →
IELTS Training

IELTS Training

Хэл, соёл

“IELTS Training” клубын танилцуулга Клубийн зорилго Тус клубын гишүүд англи хэлний хэлэхүйн чадварууд болох унших, бичих, сонсох, ярих чадваруудаа хөгжүүлж, мөн англи хэл сурсан, сайжирсан туршлагаасаа бусадтай хуваалцан, хамтран хөгжиж цаашид IELTS болон түүнтэй дүйцэхүйц англи хэлний шалгалтуудад бэлдэн, өөрсдийн хүссэн оноогоо авахад манай клубын зорилго оршино. Клубийн үйл ажиллагаа Клуб нь танхмын сургалтын үед долоо хоног бүр нэг удаа сургалт явуулж тус шалгалтанд бэлдэх чиглэл, зөвлөгөө, мэдлэг, туршлагаа хуваалцдаг. Цар тахлын улмаас танхмын бус цахим сургалтын үед клубын үйл ажиллагаа Мүүдл цахим сургалтын системд үргэлжилж байна. Тус клубын цахим хичээлийн санг шалгалтанд бэлдэх болон англи хэлний үндсэн чадваруудыг хөгжүүлэх олон төрлийн сурах бичиг болон шалгалтын жишиг материалуудаар баяжуулсан. “IELTS Training” клубын гишүүн болсноор олж авах боломж: Энэхүү клубын гишүүд Мандах их сургуулийн оюутан байх хугацаандаа Мүүдл цахим сургалтын системийн клубын санд байгаа нөөцийг чөлөөтэй хэрэглэж өөрсдийгөө хөгжүүлэх, бусадтай харилцаж мэдлэг, туршлагаа солилцох эрх нь нээлттэй байна.Гишүүнчлэл: Хичээлийн жилд намар болон хаврын улирлын 3-4 дах долоо хоногт зохион байгуулагдах ба клуб сурталчилах өдөрлөгийн үеэр гишүүнээр элсэх ба элсэлт авах хэлбэрийг зөвлөх багш болон клубын удирдах зөвлөл шийдэх бөгөөд клубт элсэх гишүүдийн хүсэлтийг харгалзан тодорхой шалгуур, шалгалтанд үндэслэн авах болно. Бүртгүүлэх: Удирдагч оюутан: Х.Гүлнур Клубын зөвлөх багш: З.Тэлмүүн (Гадаад хэлний тэнхим)

Дэлгэрэнгүй →
Mandakh SQUAD Бүжгийн клуб

Mandakh SQUAD Бүжгийн клуб

Урлаг

“Squad бүжгийн клуб” клубын танилцуулга Клубийн зорилго “Мандах Их Сургууль”-ийн бүжгийн клуб нь таны урлагийн мэдрэмжийг дээшлүүлэн чөлөөт цагийг тань зөв боловсон өнгөрөөхөд оршино. Клубын үйл ажиллагааны чиглэл Оюутнуудын авъяас чадварыг дээшлүүлэх Багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх Хувь хүний ур чадвар, харилцаа, ёс зүйг сайжруулахад чиглэнэ. Үйл ажиллагааны зарчим: Ил тод, нээлттэй бай Бие даасан, хараат бус байх Ёс зүйг эрхэмлэх Нийгмийн хариуцлагатай байх Залгамж чанартай байх Үйл ажиллагаа нь “Мандах Их Сургууль”-ийн стратеги төлөвлөгөөнд нийцсэн байх Үйл ажиллагаа нь оюутны хөгжлийг дэмжсэн, тэдний хүсэл сонирхол, эрх ашигт нийцсэн байх. Үйл ажиллагааны чиглэл: Урлаг, соёл (гоо зүйн мэдрэмж, авъяас чадварыг хөгжүүлэх үйл ажиллагаа явуулна) Спорт, эрүүл мэнд (Бие бялдрын хөгжил, эрүүл амьдарлын хэв маягыг төлөвшүүлэх үйл ажиллагаа явуулна) Клуб үйл ажиллагаагаа нээлттэй явуулах ба зохион байгуулсан ажлын мэдээллээ мэдээллийн дэлгэц болон сургуулийн веб хуудсанд тогтмол байршуулна. Клубын гишүүнчлэл: Клубын ахлагч: НББ-Банк 3-р курс оюутан А.Алтанзул Клубын үйл ажиллагаа хариуцсан менежер : НББ-Банк 3-р курс оюутан Б.Цэнгэлмаа 2022 оны элссэн сурагчид: р курсын 32 оюутан р курсын 10 оюутан р курсын 6 оюутан тус тус элссэн.

Дэлгэрэнгүй →
PLUS

PLUS

Карьер, бизнес

“PLUS” оюутны клубийн танилцуулга Клубийн зорилго Клубийн эрхэм зорилго нь Мандах Их Сургуулийн эрхэм зорилгыг дээдэлж, оюутнуудыг өөрийгөө хөгжүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэхийн сацуу тэдэнд эх оронч үзэл төлөвшүүлэхэд оршино. Оюутнуудад нийгмийн хариуцлагын хүрээнд байгаль, хүрээлэн буй орчиндоо ээлтэй үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэх, ирээдүйн карьерийг эхлүүлэх үндэс суурийг тавихад тусална. Түүнчлэн бусад их дээд сургуулиудын харьяа клуб -ууд, Төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллахад үргэлж нээлттэй байна. Клубийн уриа: “Өнгө нэм, Хүч нэм, Итгэл нэм” Клубийн үйл ажиллагаа Байгаль, хүрээлэн буй орчиндоо ээлтэй үйл ажиллагаа явуулахтай холбоотой үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх. Байгальд ээлтэй хэрэглээний соёлыг төлөвшүүлэхэд багш оюутнуудын идэвх оролцоог нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулах Нийгэм, хүмүүнлэгийн үйл ажиллагааг дэмжих “PLUS” клубийн гишүүн болсноор Байгаль экологийн өргөн мэдлэгтэй болохоос гадна хог хаягдлыг ангилан ялгах, ангилсан хог хаягдал нь бидний үр хойч, дэлхий нийтэд ямар ач тустайг ойлгож, найз нөхөд бүх л хүмүүст энэхүү мэдлэг, хэрэглээг түгээн үлгэрлэж, байгаль дэлхийгээ хайрлах ухаанд суралцана.

Дэлгэрэнгүй →
Science Hub

Science Hub

Судалгаа, шинжлэх ухаан

“Science Hub” судалгаа шинжилгээний клубийн танилцуулга Клубийн зорилго Оюутан залуусын шинжлэх ухаанч, нотолгоонд суурилсан шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлж, судалгааны арга зүйн мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх, оюутнуудын харилцан туршлага солилцох орчинг бүрдүүлж, хаана ч өрсөлдөхүйц судлаач болоход бэлтгэх Клубийн үйл ажиллагаа Байнгын сургалт Оюутныг хөгжүүлэх үйл ажиллагаа Судалгаа, шинжилгээний хэлэлцүүлэг Клубийн гишүүн болсноор олж авах боломж Судалгааны арга зүйн бүтэн жилийн системчилсэн сургалтад үнэ төлбөргүй хамрагдах боломжтой ба 90 хувиас дээш ирцтэй оролцсон тохиолдолд "Zaigal Research Institute"-ийн сертификат олгоно. Дипломын ажил бичих судалгааны багт хамтарч оролцон, диплом бичих арга зүй, техникт бэлтгэгдэхээс гадна тусалсан оюутнуудад тодорхойлолт гаргаж өгнө. Мэргэжлийн практик судалгаан дээр дадлагажих боломжтой. Гишүүнчлэл Судалгаа шинжилгээ хийх сонирхолтой, аливаад тууштай ханддаг оюутнуудад нээлттэй клуб болно. Эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөнд оролцож байсан бол давуу тал болно. Клуб -д бүртгүүлэх Удирдагч оюутан: Г. Мягмарсүрэн (НББ-Статистик 4 ангийн оюутан) Клубийн зөвлөх багш А.Наранцэцэг (Суурь шинжлэх ухаан, инженерчлэлийн тэнхим)

Дэлгэрэнгүй →
Super Student

Super Student

Карьер, бизнес

Клубийн зорилго Тус клуб нь оюутны чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, илтгэх урлаг, мэтгэлцээний чадамжид суралцаж өөрийгөө илэрхийлэх чадварыг нэмэгдүүлэх зорилготой. Клубийн үйл ажиллагаа Тус клуб нь илтгэл, мэтгэлцээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг оюутны өөрөө удирдах клуб юм. “IELTS Training” клубын гишүүн болсноор олж авах боломж: Өөрийгөө зөв боловсон илэрхийлж сурах Илтгэх чадварт суралцах Мэтгэлцэх чадварт суралцах Сургуулиа төлөөлөн тэмцээнд оролцох Найз нөхөдийн хүрээлэл тэлэх Эргэцүүлэн бодох шийдвэр гаргахтай болох Бүртгүүлэх: Удирдагч оюутан: Х.Гүлнур Клубын зөвлөх багш: З.Тэлмүүн (Гадаад хэлний тэнхим)

Дэлгэрэнгүй →
К Клуб

К Клуб

Хэл, соёл

“К” клуб” танилцуулга Клубийн зорилго Оюутан залууст хичээлийн бус буюу чөлөөт цагаар солонгос хэлний мэдлэг олгож, соёлыг түгээж , тэдний сэтгэлгээг хөгжүүлж, мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх, оюутнуудын харилцан туршлага солилцох орчныг бүрдүүлж, ярих бичих унших ойлгох чадварыг дээшлүүлэх. Клубийн үйл ажиллагаа Байнгын сургалт. Оюутныг хөгжүүлэх үйл ажиллагаа. Солонгос хэлийг анхан шатнаас эхлэн унших ,бичих ,сонсох чадварыг эзэмшүүлэх. Бүтээлч, шүүмжлэлт сэтгэхүйг хөгжүүлэх. “IELTS Training” клубын гишүүн болсноор олж авах боломж: Энэхүү клубын гишүүд Мандах их сургуулийн оюутан байх хугацаандаа Мүүдл цахим сургалтын системийн клубын санд байгаа нөөцийг чөлөөтэй хэрэглэж өөрсдийгөө хөгжүүлэх, бусадтай харилцаж мэдлэг, туршлагаа солилцох эрх нь нээлттэй байна.Гишүүнчлэл: Хичээлийн жилд намар болон хаврын улирлын 3-4 дах долоо хоногт зохион байгуулагдах ба клуб сурталчилах өдөрлөгийн үеэр гишүүнээр элсэх ба элсэлт авах хэлбэрийг зөвлөх багш болон клубын удирдах зөвлөл шийдэх бөгөөд клубт элсэх гишүүдийн хүсэлтийг харгалзан тодорхой шалгуур, шалгалтанд үндэслэн авах болно. Гишүүнчлэл Курс харгалзахгүйгээр солонгос хэл сурах хүсэл сонирхолтой оюутан бүхэнд нээлттэй. Клубын үүсгэн байгуулагч: Б.Өгөөмөр , Т.Цацартуяа Клубын багш нар : Х.Түвшинтулга , М.Солонго , М.Номуундарь Клубын туслах багш : Т.Цацартуяа Клубын нарийн бичиг : У.Урин

Дэлгэрэнгүй →
Судлаач оюутан

Судлаач оюутан

Судалгаа, шинжлэх ухаан

“Судлаач оюутан” клубийн танилцуулга Зорилго: Оюутнуудын судалгаа хийх сонирхлыг дэмжих, судалгааны арга зүй, эрдэм шинжилгээний өгүүлэл, бичвэр боловсруулах чадварыг хөгжүүлэх замаар чанартай судалгаа хийх, үр дүнг тайлагнах, практик дээр тулгуурлан суралцахад чиглэнэ. Зорилт: Оюутнуудад судалгааны арга зүй, өгөгдөл боловсруулах мэдлэг олгох Эрдэм шинжилгээний ажил, өгүүлэл, илтгэл, тайлан боловсруулах чадварыг хөгжүүлэх Судалгааны семинар, сургалт, лекц, илтгэл зохион байгуулах Оюутнуудыг эрдэм шинжилгээний хуралд, уралдаан үйл ажиллагаанд оролцуулах Үйл ажиллагаа: Судалгаа хийх ур чадвар, илтгэх, мэдлэгээ бусадтай хуваалцах, багаар ажиллах болон бие даан суралцах зэрэг хувь хүнийг хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулна. Удирдагч багш: М.Жанузах /[email protected]/ Хариуцсан оюутан: М.Номинжин НББ 2-3 /[email protected]/

Дэлгэрэнгүй →
Төгс нүүдэл шатарын клуб

Төгс нүүдэл шатарын клуб

Оюуны тоглоом

Зорилго Клубийн зорилго нь оюутнуудын оюуны чадавхийг шатрын спортоор дамжуулан хөгжүүлж, чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх боломжийг олгоход чиглэнэ. Клуб нь харилцан суралцах, хамтран ажиллах эерэг орчинг бүрдүүлж, шатрын соёлыг сурталчлахад идэвхтэй оролцдог. Зорилт 1. Оюутнуудын чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх 2. Шатрын спортоор дамжуулан оюуны чадавхийг хөгжүүлэх 3. Сургуулийн дотоод болон сургуулиуд хоорондын тэмцээнүүдэд оролцох 4. Оюутнуудын харилцан суралцах боломжийг дэмжих Үйл ажиллагаа Шатрын клубийн үйл ажиллагаа нь шатрын мэдлэгийг түгээх, гишүүдийн ур чадварыг сайжруулахад чиглэнэ. Клуб нь тогтмол сургалт, дотоод тэмцээн зохион байгуулж, шатрын стратеги, тактикийн талаар харилцан бусдадаа түгээх болно. Мөн сургуулийн дотор болон бүс нутгийн тэмцээнүүдэд оролцохыг дэмжиж, шатрын соёлыг сурталчлах болно. Удирдагч оюутан: Т.Энхтайван /[email protected]/

Дэлгэрэнгүй →
Бүгдийг харах →

Сүүлийн нийтлэл

Бүгдийг харах →
Бүгдийг харах →